“Хангарди“ ордныг 13.4 тэрбумаар Дээд шүүхэд шилжүүлэв

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 23 секунд

НИТХ-ын хуралдаанаар “Хангарди" ордныг балансын үнэ буюу 13.4 тэрбум төгрөгийн үнэлгээгээр Дээд шүүхэд шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа. Тодруулбал, Сангийн сайдын 2018 оны тушаалаар үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ, нягтлан бодох бүртгэлийн дансанд тусгах аргачлалыг батлуулж, “Хангарди" ордныг 13.4 тэрбумаар үнэлсэн байна.

2021 онд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүхийн байр материаллаг баазыг бэхжүүлэх асуудлыг дэс дараалалтайгаар шийдэх нь зүйтэй гэж үзээд “Хангарди" ордныг Улсын дээд шүүхэд үйл ажиллагаа явуулах чиглэлийг Засгийн газарт өгч байв.

Тэрбээр "Шүүхийн байрыг шийдвэрлэх асуудал нь Үндсэн хуульд заасан иргэнийг шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа хангаж буй асуудал болохоос биш шүүгчийн эрх ямбыг нэмж буй асуудал огт биш. Тиймээс Улсын дээд шүүхийг Төв талбайн баруун талд байрлан үйл ажиллагаа явуулаасай гэж хүсч байна. Энэ талаар Засгийн газарт холбогдох чиглэлийг өгсөн. Засгийн газар уг асуудлыг нааштай шийдвэрлэнэ гэдэгт би итгэж байна" гэж мэдэгдэж байсан юм.

Л.Оюун-Эрдэнэ: Төслүүдийг гацаасан улстөрчдийн нэрсийг зарлана гэж бодож байгаа
Л.Оюун-Эрдэнэ: Төслүүдийг гацаасан улстөрчдийн нэрсийг зарлана гэж бодож байгаа
 
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
ЗГ: 14 мега төслийн хүрээнд “Барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор” зэрэг боловсруулах үйлдвэрүүдийг ашиглалтад оруулна
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!