Канадын реппер К-Маро Монголд ирж, энэ сарын 28-нд болох тоглолтод ОРОЛЦОНО

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 39 секунд

Гаргасан дуу бүрээрээ залуусыг хөглөж, хит болгож чаддаг Ocean grey продакшн 11 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. Дуучин Укагийн “Маргаашийн нар руу аялах уу”, “Don’t Stop, Do It”, Цэцэ-гийн “Гараад ир” зэрэг нийт 500 гаруй хит уран бүтээлтэй тус продакшны уран бүтээлчид ойн тоглолтоо энэ сарын 28-нд “Степп Арена”-д хийж, үзэгч фенүүддээ нэгэн мартагдашгүй үдшийг “бэлэглэх” гэж байна.

Үүгээр ч зогсохгүй тоглолтын хамгийн том гэнэтийн бэлэг бол Канадын реппер К-маро болон АНУ-ын реппер Брийдс Уорлд нар байх юм. юм. Тэд Ocean grey продакшны ойн тоглолтод ирж, Монголчуудын сэтгэлд хоногшсон хит дуунуудаа тоглох гэнэ. Үүнд нь мэдээж Femme Like U, Let’s Go, Crazy, Histoire De Luv зэрэг дэлхийг донсолгосон хит дуунууд багтах юм.

Энэ намрын сүүлчийн томоохон тоглолтыг шинэлэг агуулга, найруулга, мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар залуу уран бүтээлчид ажиллаж байгаа талаар зохион байгуулагчид хэлж байна. Тэгвэл К-Марогийн талаарх онцлох баримтуудыг хүргэж байна.

  1. 13 насандаа анхны уран бүтээлээ цацаж байсан түүнийг дэлхийд таниулж, алдаршуулсан гурван дууны нэг нь “Femme Like U” юм.
  2. 2001 онд уран бүтээлийн нэрээ К-Маро болгожээ.
  3. 2004 онд хэвлүүлсэн "La Good Life" цомог нь түүнд амжилт авчирсан түүхтэй.
  4. 2010 онд хамгийн сүүлчийн цомгоо гаргаснаар хөгжмийн ертөнцийг орхисон ч дэлхийн бүх шөнийн клубт өнөөдөр ч тоглогддог.
  5. “Femme Like U” дуу нь цацагдсан даруйдаа 17 улсын music chart-г тэргүүлж, 2 сая гаруй цомог зарагджээ.
  6. Уран бүтээл туурвих хугацаандаа 13 соло дуучидтай хамтран уран бүтээл гаргаж байжээ.
  7. Дуу хөгжмийн ертөнцийг орхисон тэрбээр хөгжмийн студи, продакшн байгуулахаас гадна “Balbec” хэмээх брэндийг үүсгэн, өөрийн төрсөн хотын нэрээр нэрлэжээ.

Дашрамд дурдахад, дээрх тоглолтод Ука, Цэцэ, Kiwi, Tatar, Vandebo, Эрдэнэчимэг, AM-C, Becca, Foux, Seryoja нар дуулна.

Тасалбарыг Shoppy.mn, GS25 салбаруудаар худалдаалж байгаа аж.

Тасалбар: https://shoppy.mn/oceangrey

Facebook: https://fb.me/oceangreyproduction

Instagram: https://www.instagram.com/oceangreyproduction/

Энэ долоо хоногт 5 байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ
Энэ долоо хоногт 5 байршилд нийт 5.3 км авто замыг шинэчилнэ
 
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
ЗӨВЛӨМЖ: Хүүхдийн гэдэс дүүрэлтийг хэрхэн арилгах вэ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!