УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгааны хугацаанд хандивын данс нээж, иргэд, ААН-үүдээс хандив цуглуулж, сурталчилгаандаа зарцуулдаг.
Тэгвэл шинээр бүрдсэн парламентын 126 гишүүд хэчнээн иргэн, ААН-ээс хандив цуглуулж, сонгуульд оролцсоныг цувралаар хүргэж эхэлсэн. Энэ удаа дараах 10 гишүүний хандивын мэдээллийг танилцуулж байна.
-Ш.Бямбасүрэнд 111.9 сая төгрөгийн хандив цугларсан-
УИХ-ын сонгуулийн 6-р тойрог буюу зүүн бүсийн Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Ш.Бямбасүрэнд 51 иргэнээс 51.9 сая, 2 хуулийн этгээдээс 60 сая буюу нийт 111.9 сая төгрөгийн хандив орж иржээ.
Хуулийн этгээдийн тухайд:
“Ганхэрлэн” ХК – 30 сая
-“ЗМЗ” ХХК – 30 сая төгрөгийн хандив шилжүүлсэн байна. Харин өөрийн хөрөнгөөсөө 400 саяыг нэмж байршуулсан аж.
Зарцуулалт:
-Тараах материал – 155 сая
-Гудамж талбайд зурагт самбар, лед дэлгэц байрлуулах – 30 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 220 сая
-Радио телевиз ашиглах – 33.1 сая
-Цахим орчин ашиглах – 27.2 сая төгрөг зарцуулжээ.
-С.Бямбацогтод ямар ч хандив ирээгүй ч өөрөөсөө 855 сая төгрөг байршуулж, зарцуулжээ-
Хоёрдугаарт, УИХ-ын гишүүн, одоогийн Батлан хамгаалахын сайд С.Бямбацогтод ямар нэг иргэн, хуулийн этгээдээс хандив ирээгүй бөгөөд өөрийн хөрөнгөөсөө 855 сая төгрөгийг хандивын дансандаа байршуулж, сонгуульдаа зарцуулжээ.
Зарцуулалт:
-Тараах материал 101.8 сая
- Гудамж талбайд зурагт самбар, лед дэлгэц байрлуулах – 37.2 сая
-Намын далбааг гудамжинд байршуулж, уриа ашиглах – 330 мянга
- Уулзалт, хурал цуглаан хийх – 4 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 254.8 сая
-Сурталчилгаанд радио телевиз ашиглах – 191.4 сая
- Цахим орчин ашиглах – 6.4 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.
-С.Ганбаатарт 39.9 сая төгрөгийн МӨНГӨН БУС хандив орж иржээ-
Гуравдугаарт, УИХ-ын гишүүн Сайнхүүгийн Ганбаатарт нэг хуулийн этгээдээс 20 сая, 161 иргэнээс 456.8 сая, 9 иргэнээс 39.9 сая төгрөгийн хандивыг мөнгөн бус байдлаар авчээ. Хуулийн этгээдүүдийн мэдээллийг шалгах гэсэн боловч ҮАГ-ын мэдээлэлд байршаагүй байлаа.
Зарцуулалт:
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 282 сая
-Радио телевиз ашиглах – 40 сая
-Цахим орчин ашиглах – 42.3 сая
-Сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 57.4 сая төгрөг зарцуулжээ.
-Ж.Ганбаатар өөрөөсөө 150 саяыг дансандаа байршуулж ашиглажээ-
Дөрөвдүгээрт, УУХҮ-ийн сайд асан, УИХ-ын гишүүн Жамбалын Ганбаатарт 1 иргэнээс 3.5 сая, 1 хуулийн этгээд буюу “Сээкл” ХХК-аас 30 сая төгрөгийн хандив шилжүүлсэн байна. Харин тэрбээр өөрийн хөрөнгөөсөө 150 сая төгрөгийг хандивын дансандаа байршуулж ашигласан аж.
Зарцуулалт:
-Тараах материал – 41.5 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 15 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 113.5 сая төгрөг зарцуулжээ.
-Д.Ганбатад 12 ААН-ээс 159 саяыг хандивласан бол өөрөө дансандаа 500 сая төгрөг байршуулжээ-
Тавдугаарт, УИХ-ын гишүүн Д.Ганбатад 12 иргэнээс 35.4 сая мөн 12 ААН-ээс 159 сая төгрөгийн хандив цугларчээ. Мөн өөрийн хөрөнгөөсөө 500 саяыг дансанд байршуулж ашигласан аж. Хуулийн этгээдүүдийн тухайд:
-“Чанад түншлэл” ХХК – 5 сая
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 10 сая
-“Ухаа худаг” ХХК – 30 сая
-“Тавантолгой нисэх буудал” ХХК – 30 сая
-“Техник импорт” ХК – 30 САЯ
-“Ундарга интернэйшнл” ХХК – 5 сая
-“Монгол битум индустрал” ХХК – 5 сая
-“Хөтөл тэлмэн констракшн” ХХК – 5 сая
-“Мөнхийн зул” ХХК- 1 сая
-“Даганалтай дэрс” ХХК – 5 сая
-“Тулгат эрдэнэ трейд” ХХК – 3 сая төгрөгийн хандив шилжүүлсэн байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 15.1 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 149.6 сая
-Радио телевиз ашиглах – 27 сая
-Цахим орчин ашиглах – 15.2 сая төгрөг зарцуулжээ.
-М.Ганхүлэгт 174 иргэн 598.4 сая төгрөг хандивласан-
Зургаадугаарт, ХХААХҮ-ийн дэд сайд асан, УИХ-ын гишүүн М.Ганхүлэгт ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй бөгөөд 174 иргэнээс 598.4 саяыг хандивлажээ.
-Уулзалт, хурал цуглаан хийх – 52.4 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 523.1 сая
-Цахим орчин ашиглах – 7 сая төгрөг зарцуулсан аж.
-Х.Ганхуягт ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй-
Долоодугаарт, УИХ-ын гишүүн Хассуурийн Ганхуягт ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй бөгөөд 66 иргэнээс нийт 395.1 сая төгрөг хандивласан байна.
Зарцуулалт:
-Тараах материал хэвлүүлэх – 78.5 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 19.9 сая
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 129.9 сая
-Радио телевиз ашиглах – 50.6 сая
-Цахим орчин ашиглах – 53.7 сая төгрөг зарцуулжээ.
-Ц.Даваасүрэнд "Энержи Ресурс"-аас 30 саяыг хандивласан-
Наймдугаарт, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд 36 иргэнээс 281.8 сая, 7 хуулийн этгээдээс 165 сая төгрөгийн хандив иржээ. Хуулийн этгээдүүдийн тухайд:
-“Эм Ти Юу” ХХК – 30 сая
-“Энержи Ресурс” ХХК – 30 сая
-“Юнайтед пауэр” ХХК – 30 сая
-“Ухаа худаг ус хангамж” ХХК- 10 сая
-“Х.Батбаатар төсөв төсөл” ХХК – 5 сая
-“Би Ти Жи Эн” ХХК – 30 сая
-“Содонсанаа” ХХК – 30 сая төгрөг тус тус хандивласан байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 127.4 сая
-Уулзалт, хурал цуглаан – 11.5 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 479 сая
- Радио телевиз ашиглах – 5 сая
-Цахим орчин ашиглах – 3.5 сая төгрөг зарцуулсан аж.
-Г.Дамдинням өөрөөсөө 700 саяыг дансандаа байршуулж сонгуульдаа ашиглажээ-
Есдүгээрт, УИХ-ын гишүүн Г.Дамдиннямд 2 иргэнээс 5.1 сая, “Бодь даатгал” ХХК-аас 5 сая төгрөг хандивлажээ. Харин өөрийн хөрөнгөөсөө 700 сая төгрөг дансандаа байршуулж, сонгуульдаа зарцуулсан байна.
Зарцуулалт:
-Тараах материал – 50.8 сая
-Уулзалт, хурал цуглаан хийх – 10 сая
- Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 427.5 сая
-Радио телевиз ашиглах – 5.1 сая
-Цахим орчин ашиглах – 21.2 сая
-Өдөр тутмын сонин сэтгүүлд материал нийтлүүлэх – 20 сая
-Бусад зардал – 5 сая төгрөг зарцуулсан гэж дурджээ.
-Б.Дэлгэрсайханд ямар нэг хуулийн этгээд хандив өгөөгүй, өөрөөсөө 50 саяыг дансандаа байршуулжээ-
Аравдугаарт, Зам тээврийн сайд Борхүүгийн Дэлгэрсайханд иргэдээс нийт 450 сая төгрөгийн хандив өгсөн бол ямар нэг хуулийн этгээдээс хандив өгөөгүй байна. Харин өөрийн хөрөнгөөсөө 50 сая төгрөг нэмж байршуулан ашиглажээ.
Зарцуулалт:
-Тараах материал – 57.6 сая
-Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал – 345.3 сая төгрөг зарцуулсан бол үлдэгдэл 96.9 сая төгрөг харилцах дансанд байршиж байгаа гэж мэдээлэлдээ дурджээ.
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!