Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Боловсролын сайд П.Наранбаяр:
-Багш нарын хомдсолын асуудлаар 6 багц асуудлыг хуралдаанд танилцууллаа. Үүнд багш мэргэжлээр төгссөн боловч мэргэжлээрээ ажиллахгүй байгаа хүний нөөц 2010 оноос хойш 19998 хүн байна. Тэтгэвэрт гарсан багш нарыг 2023 оноос эхлэн бага цагаар авч ажиллуулж эхэлсэн.
Шинжлэх ухааны чиглэлээр буюу физик, хими, математик, англи хэл, технологийн мэргэжлээр гадаад дотоодын их дээд сургуулийг 80-аас дээш үнэлгээтэй төгссөн залуусыг 45 хоногийн курст сургах талаар танилцуулсан. Энэ нь гэхдээ үндсэн багш биш учраас цагаар хичээл заагаад явна. Өнгөрсөн даваа гарагт 45 хоногийн курсийн талаар мэдээлэл хийснээс хойш эзэмшсэн мэргэжлээрээ хичээл заах хүсэлтэй маш олон хүн манай Боловсролын Ерөнхий газарт хандаж байна.
Түүнчлэн багшийн сургалтын цагийн норм нь 7 хоногт 19 цаг байдаг. Үүнд хүрэхгүй байгаа зарим багш нарыг хөрвүүлж ижил төстэй хичээл заалгадаг болгох.
Багш бэлтгэх их дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнуудыг дадлагажигч багшаар ажиллуулах, хамгийн сүүлд цахим сургалтыг багшийн дутагдал өндөр байдаг хичээлд илүүтэй ашиглах гэх мэт 6 бодлогыг хэрэгжүүлэхээр танилцуулж, дэмжүүллээ.
Шинжлэх ухааны чиглэлээр 80-аас дээг үнэлгээтэй төгссөн бакалавр түүнээс дээш зэрэгтэй хүмүүсийг 45 хоногт хөрвүүлэхийн тулд сургалтыг хэрхэн зохион байгуулах асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болсон. Үр дүнг тухай бүрд мэдээлнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!