Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын харцага Т.Бэгзсүрэнг “Залуу бөхчүүдийн бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан“ гэж үзэн, барилдах эрхийг нь 6 сараар хаслаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 8 секунд

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн ээлжит хурал энэ сарын 11-ний өдөр болж, ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцохоор шийдвэрлэлээ. Тухайлбал, Улсын харцага Т.Бэгзсүрэн нь өрсөлдөгч бөхтэйгөө ёс зүйгүй харьцсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан.

Тэгвэл МҮБХ-ноос "Завхан аймгийн Отгон сумын 100 жилийн ойн барилдааны үеэр улсын харцага Т.Бэгзсүрэн нь улсын алдар цолтой бөхийн хувьд Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийн уламжлалыг хүндэтгэн эрхэмлэх, олон нийт, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх үүргээ биелүүлж чадаагүй, өсвөр залуу бөхчүүдийг үндэсний бөхөөр хичээллэх хүсэл сонирхлыг мохоох үйлдэл гаргасан" гэж үзэн, зөрчил гаргагч Т.Бэгзсүрэнг 6 сарын хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглосон байна.

Б.Баярдаваа: Эрчим хүчний 30 хувийн үнийн өсөлт инфляцид 1 нэгж хүртэл хувийн нөлөө үзүүлнэ
Б.Баярдаваа: Эрчим хүчний 30 хувийн үнийн өсөлт инфляцид 1 нэгж хүртэл хувийн нөлөө үзүүлнэ
 
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн согтуу жолоочийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг маргааш 09:00 цагт болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.