Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баярдаваа: Эрчим хүчний 30 хувийн үнийн өсөлт инфляцид 1 нэгж хүртэл хувийн нөлөө үзүүлнэ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 48 секунд

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны өнөөдрийн хуралдаанаар бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж 10 хувь боллоо. Эдийн засаг гадаад зах зээлээс шалтгаалсан эрсдэл байгаа ч нийлүүлэлт, үнийн дарамт хүлээлтээс бага байгаа тул ийнхүү бууруулжээ. Гэвч эрчим хүчний алдагдал "таазандаа" тулсан энэ цаг үед реформ хийх зайлшгүй шаардлагатай болж цахилгаан, дулааны үнийг 30 хувь хүртэл нэмэгдэхүүлэх асуудал яригдаж байна. Үүнийг дагасан инфляци хөөрөгдөх эрсдэл ч үүсээд буй. Үүнийг хэрхэн тооцож буй талаар Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа "Эрчим хүчний үнийн өсөлттэй холбоотой инфляцад үзүүлэх нөлөөллийг бид тооцсон. Инфляцын шинэчилсэн төсөөллөөр ирэх оны дунд үед инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэх хүлээлттэй байгаа. Үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг нь эрчим хүчний үнийн өсөлт инфляцад нөлөө үзүүлэхээр байна. Засгийн газраас олон нийтэд өгч буй мэдээллийн дагуу эрчим хүчний 30 хувийн үнийн өсөлтийг инфляцын тооцоо судалгаанд оруулсан. 30 хувийн үнийн өсөлт инфляцад 0.8-1 нэгж хүртэлх хувийн өсөлт бий болгоно гэж тооцоолсон. Бидний авч буй мэдээллээр Монгол Улсын эрчим хүчний найдвартай баталгаатай байдлыг хангах стратегийн ач холбогдолтой шийдвэр гэсэн. Тэгэхээр энэ шийдвэр ямар нэгэн байдлаар гарах юм байна гэж тооцоо судалгаа хийсэн" гэв.

МАРГААШ: Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 17 хэм дулаан, бороо орохгүй
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.