Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

7 сарын дотор 68.6 мянган суудлын автомашин импортолж, хэрэглээ эрс нэмэгдэв

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 3 секунд

Автомашины эрэлт хэрэгцээг дагаад импорт эрс нэмэгдэж байна. Он гарсаар эхний долоон сарын байдлаар 68.6 мянган суудлын автомашин хилээр оруулжээ. Энэ нь жилд худалдан авдаг автомашины тоо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, автомашины жилийн импортын тоо 7 сарын дотор гүйцжээ. Үүнийг дагаад хэрэглээний /түргэн болон удаан эдэлгээт/ импортын бүх дэд бүлгийн өсөлт долоодугаар сараас эрчимжсэн байна.

Автомашины импорт өсөхөд аймаг, сумдын тэгш ой, 100 жилийн баяр наадам нөлөөлжээ. Мөн орон нутаг руу зорчих хөдөлгөөнтэй холбоотой автобензиний импорт 310 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 46 хувиар өссөн байна. Суудлын автомашины импорт 2022 онд 65.6 мянга байсан бол 2023 онд 73.6 мянга болж нэмэгдсэн байдаг.

Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод АЛТАН медаль авах зорилготой байна
Г.Болор-Эрдэнэ: 2028 оны олимпод АЛТАН медаль авах зорилготой байна
 
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Гэр хорооллын автозамын 10 хувь нь хаалттай, гал унтраах автомашин зорчих боломжгүй нөхцөлд байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.