Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсрол, эрүүл мэнд, хувийн аялал жуулчлал тээвэртэй холбоотой үйлчилгээний гарах урсгал өндөр байна

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 1 секунд

Төлбөрийн тэнцэл энэ оны эхний хагас жилд 57 сая ам.долларын алдагдалтай гарчээ. Барааны данс ашигтай байгаа ч үйлчилгээний дансны алдагдал өндөр байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдлын суурь болж байна. Тэр дундаа, Боловсрол, эрүүл мэнд, хувийн аялал жуулчлал, тээвэртэй холбоотой үйлчилгээний гарах урсгал өндөр байна.

Монголбанкны танилцуулсан энэ оны зургаан сарын байдлаарх төлбөрийн тэнцлийн тайлан мэдээний тайланд дурдсанаар,

Төлбөрийн тэнцлийн талаар Төв банкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир тайлбарлахдаа: Тухайн нэг улсын бусад улстай хийж буй төлбөр, тооцооны тэнцэл гэж нэрлэх нь бий. Энэ нь сар, улирал эсвэл жилийн тодорхой хугацаанд тухайн улсын (дэлхийн бусад улс орнуудтай хийсэн) гадаад валютаарх орох, гарах урсгалын гүйлгээний тайлан юм. Өөрөөр хэлбэл тухайн улсын гадаад валютын орох урсгал (экспорт, гадаадын хөрөнгө оруулалт, багцын хөрөнгө оруулалт зэрэг) нь гарах урсгал (импорт, ногдол ашиг шилжүүлэх, гадаад өрийн хүүний төлбөр, гаднаас авсан үйлчилгээний төлбөр зэрэг)-аас өндөр байвал төлбөрийн тэнцэл ашигтай байж, гадаад валютын нөөц нэмэгддэг бол эсрэг тохиолдолд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч, гадаад валютын нөөц буурдаг билээ.

Төлбөрийн тэнцлийн алдагдал тасралтгүй үргэлжилсээр гадаад валютын нөөц “шавхагдаж”, зайлшгүй шаардлагатай гадаад төлбөрийг хийхэд хүндрэлтэй болохыг төлбөрийн тэнцлийн хямрал гэж ойлгож болно.

Энэ хямралын үед үндэсний мөнгөн тэмдэгтийн гадаад валюттай харьцах ханш маш хурдан хүчтэй сулрахад хүрдэг. Энэ нь цаашлаад дараа, дараагийн хүндрэл дагуулдаг гэв.

Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун “Алтангадас одон“ хүртлээ
Паралимпын усанд сэлэлтийн тамирчин Х.Номуун “Алтангадас одон“ хүртлээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.