Зурагт орчмын зам засвартай холбогдуулан нийтийн тээврийн 7 чиглэлийг “БОГИНО ЭРГЭЛТ“-ээр зорчуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Авто замд өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийхтэй холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд богино эргүүлэх зохицуулалт хийхээр болжээ. Тодруулбал,

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, Хувьсгалчдын гудамжны авто замыг маргааш /2024.09.13/ 22:00 цагаас энэ сарын 16-ны 06:00 цагийн хооронд хэсэгчилсэн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хааж байгаа тул нийтийн тээврийн 7 чиглэлд түр өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Тухайн авто замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлүүд болон том оврын автобуснууд хороолол дундуурх нарийн замаар явах боломжгүй тул Баянхошууны зам, Энхтайваны өргөн чөлөөгөөр тойрох, Эх нялхасын гудамжаар богино эргэх зэрэг зохицуулалт хийгдэх аж. Иймд иргэн та чиглэл харахдаа “UB smart bus” апликейшн дээр Z, -Z тэмдэглэгээтэйг сонгож харах боломжтой.

Ч:20А-Z “Баянхошуу-3,4 хороолол-Өнөр хороолол-/араар/ Геологийн төв лаборатори-МҮИС”

Ч:20Б-Z “Баянхошуу-Геологийн төв лаборатори-3,4 хороолол- МҮИС”

Ч:41Z “Баруун салаа-Жанцан дэлгүүр”

Ч:41-Z “Халдварт-МҮИС”

Ч:43Z “Баянхошуу-Ард кинотеатр-Бөмбөгөр худалдааны төв”

Ч:54Z “Яармаг-10 хороолол-3,4 хороолол-МҮИС”

Ч:48Z "Зүүн салаа-Чингэлтэй дүүрэг-МУБИС"

Ч:48А-Z Зүүн салаа-Шинэ зам-Чингэлтэй дүүрэг-МУБИС гэсэн чиглэлүүдэд түр өөрчлөлт орох аж.

ЦУОШГ: Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр бороо их орно
ЦУОШГ: Өнөөдөр Өмнөговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр бороо их орно
 
МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээг “Сүхбаатарын одон“-оор шагналаа
МУГТ, Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээг “Сүхбаатарын одон“-оор шагналаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!