Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

П.Наранбаяр: Цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмнэ. Үүнийг эцэг эхчүүдээс авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 45 секунд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Боловсролын сайд П.Наранбаяр:

-Хүүхдийн цэцэрлэгийн хоолны түүхий эдийн зардлыг 1000 төгрөгөөр нэмэх шийдвэр гарлаа. Өнөөдөр түүхий эдийн зардал 3000 төгрөг байна. Улмаар 1000 төгрөгөөр нэмэгдэж 60 гаруй хувьтай илчлэг авч байгаа хүүхдүүд 80 хувийн илчлэг авна гэсэн үг. Мөн хоолны чанар сайжирна. Энэ шийдвэр нь эхний удаад нийслэлийн төрийн болон орон нутгийн өмчийн 310 цэцэрлэгт хамрагдаж байгаа 135 мянган хүүхдэд хамаарна. Өдөрт 1000 төгрөг, сард 22 мянган төгрөг, жилд 190 мянган төгрөгийг хоолны түүхий эдийн зардалд зарцуулна.

Хоолны түүхий эдийн зардлын 75 хувийг улсын төсвөөс 25 хувийг эцэг эх, асран хамгаалагчаас гаргана.

Нийгмийн халамжийн тухай хуульд зааснаар боловсролыг дэмжих үйлчилгээ шаардлагатай хүүхдийн хоолны түүхий эдийн зардлыг төсвөөс бүрэн санхүүжүүлнэ. 2024-2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд цэцэрлэгийн нэг хүүхдийн хоолны түүхий эдийн зардал дээр дурдсанчлан 3000 төгрөг нийт 131.8 тэрбумыг санхүүжүүлсэн байна. Цэцэрлэгийн нэг хүүхдэд хоолны үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлын 58 хувь нь хоолны түүхий эдийн зардал, үлдсэн 42 хувь нь тогоочийн цалин, нийгмийн даатгалын шимтгэл, дулаан цахилгаан, тоног төхөөрөмж, ариутгалд зарцуулагджээ.

Үүнийг нэг хүүхдэд тооцож үзэхэд хоолны бүрэн өртөг нь 5210 төгрөг, үүнээс хоолны түүхий эдийн зардал нь 3000 төгрөг. Үлдсэн нь бусад зардалд хамаарна.

Тэгэхээр нийслэлийн цэцэрлэгийн 135 мянган хүүхдийн 62 хувь буюу 84602 хүүхдийн эцэг эхээс 1000 төгрөгийг хурааж авах бөгөөд 38 хувь буюу 50440 хүүхдийн хоолны зардлыг төрөөс бүрэн хариуцна.

Үүнд хагас болон бүтэн өнчин хүүхдүүд, уртасгасан цагийн зохицуулалтаар ажилладаг 24 цагийн цэцэрлэгийн хүүхдүүд. Үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүүхдүүд мөн хамаарна. Босго шугамаас доогуур орлоготой өрхийн хүүхдүүд, цэцэрлэгийн насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрхийн гурав дахь хүүхдээс нь эхлээд чөлөөлнө. Ингэснээр улсын төсөвт эцэг эхчүүдээс жилд 16 тэрбум төгрөг төвлөрүүлж, хүүхэд цадах хэмжээнд хүрнэ.

“Альфард” загварын  автомашин шатаж  байсныг унтраажээ
“Альфард” загварын автомашин шатаж байсныг унтраажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.