Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трамп халдвар авсны дараа АНУ-ын биржүүдийн индекс буурчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 28 секунд

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланьягийн хамт шинэ коронавирусний халдвар авсан тухайгаа мэдэгдсэний дараа тус улсын биржүүдийн индексүүд мэдэгдэхүйц буурчээ.

Нью-Йоркийн хөрөнгийн биржийн цахим хуудсанд баасан гарагт гарсан мэдээллээс үзвэл, аж үйлдвэрийн “Dow Jones” индекс АНУ-ын Зүүн эргийн цагаар 01 цаг 45 минут гэхэд 508 пунктээр /1.83 хувь/ унаж, 27181 нэгж болсон байна. АНУ-ын зах зээлийн хамгийн том 500 компанийг нэгтгэсэн "S&P 500" индекс 60 пунктээр /1.78 хувь/ буурч, 3307.75 пунктэд хүрсэн бол “Nasdaq” цахим биржийн индекс 11 336.75 пункт болж, 238 пунктээр /2.06 хувь/  доошилсон байна.

Трамп гэргийн хамт коронавирусээр халдварласнаа болохоо “Twitter” хуудсаараа дамжуулан мэдээлжээ.  Америкийн удирдагчийн эмч Шон Конлигийн мэдээлж буйгаар Трамп, Меланья нарын биеийн байдал сайн байна.

Өдгөө 74 настай Трамп арваннэгдүгээр сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас сарын өмнө коронавирусний халдвар авсан байна. Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшигч тэрбээр Ардчилсан намын нэр дэвшигч Жозеф Байдентэй 10 дугаар сарын 15-нд дараагийн мэтгэлцээнээ хийх аж.

“BLACKPINK” хамтлагийн цомог урьдчилсан захиалгаар нэг сая давжээ
“BLACKPINK” хамтлагийн цомог урьдчилсан захиалгаар нэг сая давжээ
 
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
ШУУД: СЕХ-ноос саналын хуудас, санал тоолох машины талаар иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.