БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн өнөөдөр гаргах цомгийн урьдчилсан захиалга нэг сая давсан тухай “YG” энтертайнмент мэдээллээ.
Удахгүй худалдаанд гарах “The Album” нэртэй цомгийг БНСУ-д 670 мянга, хилийн чанадад 340 мянгыг урьдчилан захиалаад байгаа юм. “YG” энтертайнментийн мэдээлснээр, уг цомог худалдаанд гарсан эхний долоо хоногтоо нэг сая ширхэг худалдаалагдвал “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг охидын хамтлагууд дундаа шинэ амжилт тогтоох аж.
“BLACKPINK” хамтлагийн бүрэн хэмжээний анхны цомог нь найман дуутай бөгөөд “Lovesick Girls” нэртэй шинэ дууг “YouTube” цахим хуудсанд байршуулахтай зэрэгцэн худалдаанд гарах гэнэ.