Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Энэ онд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас нийслэлийн хэмжээнд 27,800 ам метр талбайд явган хүний зам тохижуулахаар төлөвлөсөн. Уг ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамжны авто зам дагуу 1 км урт, 2.5-3 метр өргөнтэй явган хүний зам тавих ажлын явц 95 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Г.Билгүүн “Эл зам нь үйлдвэрлэлийн бүс тул иргэд, хүүхдийн аюулгүй орчныг бүрдүүлэх зорилгоор ийнхүү явган хүний зам хийж байгаа юм. Тус явган зам нь 2750 ам метр талбайг хамарч буй. Явган зорчигчдын алхах таатай нөхцөлийг бүрдүүлснээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад тодорхой хэмжээнд нөлөө үзүүлнэ” гэв.

Дэлхийн нүүдэлчдийн наадмаас манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
Дэлхийн нүүдэлчдийн наадмаас манай тамирчид 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ