Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу sekstsagaanbogd найз бүсгүйдээ хүч хэрэглэж буй бичлэг есдүгээр сарын 5-нд цацагдсан. Тэдний зүгээс өчигдөр /2024.09.08/ лайв хийж болсон явдлын талаар ам нээсэн.
Тодруулбал, Б.Гантулга "Болсон үйл явдал энгийн. Тэмдэглэлт үйл явдал болоод, найзуудаараа алкохоль хэрэглээд хоёр хос хоорондоо маргалдаж байгаа л үйл явдал. Аргагүй эрхэнд Н.Уринг алгадсан" гэсэн бол Н.Урин "Би үнэхээр хүчирхийлэлд өртөөд аймшигтай зүйл болвол би өөрөө уйлаад лайв хийе" гэж ярьжээ.
Тэгвэл цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг хаагаагүй бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байна. Тэр өдөр хамт байсан хүмүүс болон Б.Гантулга, Н.Урин хоёроос ч мэдүүлэг авчээ.
Хэдийгээр Н.Урин гомдолгүй гэж мэдүүлэг өгсөн ч дээрх үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан учраас Б.Гантулга Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх бололтой.
Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл. Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах
1.Олон нийтийн газарт, эсхүл орон байранд:
1.1.хэрүүл маргаан үүсгэж;
1.2.бусдыг өдөөн хатгаж;
1.3.бусдын амгалан тайван байдал алдагдуулж;
1.4.олон нийтийг үл хүндэтгэж;
1.5.Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
5.3 дугаар зүйл.Хүний биед халдах
1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгоно
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!