Хүний эрхийн үндэсний комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
---------------------
Энэ үеэр ХЭҮК-оос Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан айлчлалын үеэр Сүхбаатарын талбайд жагсаал хийж саатуулагдсан гэх No War хөдөлгөөнтэй холбоотой асуудалд тайлбар мэдээлэл өгсөн. Энэ талаар тус комиссоос "ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан айлчалалтай холбоотой иргэд үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ явцад цагдаагийн байгууллагаас саатуулан шалгалт явуулсан хэрэг болсон. Сүхбаатарын талбайд жагсаал хийсэн иргэдийг Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хэлтэст шуурхай хяналт тавьж ажилласныг нь бид шалгасан. Иргэд үзэл бодлоо илэрхийлэх нь нээлттэй. Энэ удаагийн албан айлчлалд нэгдүгээр зэргийн хамгаалалтын арга хэмжээ авсан. Мөн хамгаалалтын хоёрдугаар зурваст үзэл бодлоо илэрхийлж болно гэж цагдаагийн байгууллагаас тухайн иргэдэд хэлсэн. Харин тухайн иргэд нэгдүгээр бүсэд жагсаал хийсэн гэх тайлбарыг цагдаагийн байгууллагаас өгсөн. Тус газрын албан мэдээгээр цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэдийг "хэн" гэдгийг нь тогтоох шалгалт явуулахаар хэлтэс рүү саатуулсан. Харин үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг саатуулахдаа цагдаагийн албан хаагч хүч хэрэглэсэн байж болзошгүй гэх асуудлыг цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалтын хэлтэс шалгаж байна" гэх мэдээллийг өглөө.