"20 минутын хот" үндэсний хороо өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудлуудынхаа талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Автобусны хүрэлцээний асуудал байна. Одоогийн байдлаар өдөртөө 1200 гаралт гарч байна. Би өглөө бүр мэдээ авч байгаа. Бид цаашлаад 2000 автобус ч гаргаж чадна. Энэ зам чинь таг түгжрээд байгаа юм чинь автобус хүлээдгээрээ л хүлээнэ биз дээ. Хэдүүлээ амьдралтай юм ярьцгаая.
9-р сарын сүүлээр 31 ширхэг урт автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газарт хүлээлгэж өгнө. Э.Бат-Үүл даргын үед 10 урт автобус ирж байсан. Ашиглалтын хугацаа нь энэ жил дуусаж байна. Шинээр ирж байгаа урт автобуснуудыг М:1, М:2, М:3 чиглэлд 10, 10-аар хуваарилна" гэлээ.