Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Саарал ордонд байдаг бүх ажилтан, албан хаагчдыг ажилчдын “Автобусаар яваач ээ“ гээд 9 автобус хүлээлгэн өгч байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 4 секунд

Хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдлээ. Тиймээс иргэдийн зүгээс автомашинуудыг дугаарын хязгаарлалтаар зорчуулах санал гаргаж буй. Харин өнөөдөр “20 минутын хот” Үндэсний хороо анхдугаар хуралдаанаа хийж тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.

Ингэхдээ "Иргэдийн дунд санал асуулга явуулж, зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалт хийнэ" гэж 20 минутын хот-Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн мэдээллээ. Мөн тэрбээр "УИХ-ын гишүүд, яам тамгын газар, Засгийн газарт "Автомашинаасаа бууцгаая. Автобусанд сууцгаая" гэж уриалж, автобус хүлээлгэж өгнө" гэсэн юм.

Мөн Хотын дарга Х.Нямбаатар "Саарал ордонд байдаг бүх ажилтан, албан хаагчдыг ажилчдын автобусаар яваач ээ гээд нийслэлийн нийтийн тээвэрт явж байгаа төр, хувийн хэвшлийн 9 автобусыг жолоочтой нь ЗГ, УИХ-д өгч байна" гэлээ.

УРИАЛГА: Өглөө оройд нохойгоо уяж, хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя
УРИАЛГА: Өглөө оройд нохойгоо уяж, хүүхдүүдээ эрсдэлээс хамгаалъя
 
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
СТАТИСТИК: Амьгүй төрөлтийн тоо 15.7 хувиар буурчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/09/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.