Сургуулийн автобус даваа гарагаас үйлчилгээнд гарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Энэ жил есдүгээр сарын 1 амралтын өдөр буюу ням гарагт таарч байна. Иймд Даваа гарагаас сургуулийн автобус үйлчилгээнд гарч эхлэх юм.

2024-2025 оны хичээлийн шинэ жилд “Сургуулийн автобус” төслийн хүрээнд хувийн болон улсын сургуулийн 215 автобус сурагчдад үйлчилнэ. Тодруулбал улсын ерөнхий боловсролын 70 сургуулийн 67 чиглэлд 72 автобус, хувийн сургуулийн 145 автобус 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн сурагчдыг тээвэрлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Дээрх төрийн өмчийн сургуулиудын автобуснууд өнгөрсөн онд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн нийтийн тээврийн салбарын цогц шинэчлэлийн хүрээнд автобусаар зорчихдоо зөвхөн автобусны зориулалтын картаар төлбөр төлөх бус NFC дэмжигч карт болон банкны бүх төрлийн энгийн картаар төлбөр төлөх нөхцөлийг бүрдүүлээд байна.

ЗӨВЛӨМЖ: Хэвийн өсөлт бойжилттой хүүхдэд дархлаа дэмжих нэмэлт витамин хэрэггүй
ЗӨВЛӨМЖ: Хэвийн өсөлт бойжилттой хүүхдэд дархлаа дэмжих нэмэлт витамин хэрэггүй
 
Маргаашаас  орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 5000 төгрөгийн  хураамж төлж эхэлнэ
Маргаашаас орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 5000 төгрөгийн хураамж төлж эхэлнэ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!