Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗӨВЛӨМЖ: Хэвийн өсөлт бойжилттой хүүхдэд дархлаа дэмжих нэмэлт витамин хэрэггүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Хүйтний улирал наашилж, хичээлийн шинэ жил эхэлж байна. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих, ханиад томуунаас урьдчилан сэргийлэхээр нэмэлт витаминуудыг сошиал сүлжээнээс авхуулаад эмийн сангуудаар "сураглаж" өөрсдөө дур мэдэх нь бий. Харин хүүхдийн эмч нарын зүгээс витамин Д өгөхийг л зөвлөдөг байна.

Гэхдээ 0-5 насны хүүхдүүдэд л энэхүү нэмэлт витаминыг эмчийн зөвлөгөөний дагуу уулгах бол хэвийн өсөлт бойжилттой хүүхдэд ямар нэгэн нэмэлт витамин, нэмэлт шаардлагагүй болохыг ЭНЭҮТ-II тасгийн Хүүхдийн тасгийн уушгины эмч Б.Золзаяа хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр " Монголчуудын хувьд нарны гэрэл бага тусдаг учраас витамин Д дутагдал их байдаг. Түүнээс шалтгаалаад рахит үүсэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас 0-5 насны хүүхэд өдөр болгон витамин Д ууна. Ингэхдээ улирал, биеийн байдлаас шалтгаалан витамин Д-г хэрэглэх тун нь өөр өөр байдаг. Зарим тохиолдолд буюу эрдэс бодис, шим тэжээлийн дутагдалтай, тураал, цус багадалттай хүүхдүүдэд л мулти витаминыг зөвлөдөг. Ийм эмгэггүй хүүхдийн өөрийн дархлаа нь хангалттай чадамжтай байдаг" гэжээ.

Түүний зөвлөснөөр хэвийн өсөлт бойжилттой нэмэлт витамин хэрэглэх шаардлагагүй хүүхдэд эцэг эхчүүд сахарын хэрэглээ буюу ундаа чихрийг нь багасгаж, зөв зохистой шим тэжээлтэй ашигтай хоол өгөх хэрэгтэй гэнэ. Мөн 21:00 цаг гэхэд унтуулах, тоглох, хөдлөх боломжийг маш сайн хангах хэрэгтэй гэнэ.

Г.Болор-Эрдэнэ паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ
Г.Болор-Эрдэнэ паралимпын наадмаас мөнгөн медаль хүртлээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.