Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Алтангэрэл: Эмнэлэгт гавтай байхдаа нас барсан иргэний задлан шинжилгээний хариу гарсан. Хариуг зөвхөн хохирогчийн ар гэр, хэргийн холбогдогч нарт танилцуулдаг

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хорих 461 дүгээр ангид хоригдож байсан 21 настай иргэний эрүүл мэндийн байдал нь муудаж, улмаар П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байхдаа нас барсан хэрэг олны анхаарлыг татаад байсан билээ.

Тэгвэл энэ хэргийн талаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Амь хохирогчийн задлан шинжилгээний дүгнэлт гарсан байна лээ. Гэхдээ дүгнэлтийг зөвхөн хохирогчийн ар гэр, хэргийн холбогдогч нарт танилцуулдаг. Хэргийг шалгах үйл явц үргэлжилсээр байгаа. Ар гэрийнхэнтэй нь холбогдох, хэргийг хуулийн дагуу шийдвэрлэх тал дээр Хууль зүйн яамны зүгээс тасралтгүй анхаарал хандуулж ажиллаж байгаа" гэлээ.

ФОТО: УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийх агшин
ФОТО: УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийх агшин
 
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд ирж, хүндэрсэн нь хэвтэн эмчлүүлж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.