М.Батбаярыг Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тодруулбал, Шинэ Зуунмод хотын Захирагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх хотын бүтээн байгуулалт, хөгжлийн асуудал хариуцсан бүрэн эрхт төлөөлөгчөөр Мөнхөөгийн Батбаярыг тус тус томиллоо.

М.Батбаяр нь 1975 онд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

Боловсрол:

-1993 онд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар дунд сургууль,

-1999 онд Техникийн их сургуулийн Барилга, инженерийн сургууль,

-2015 онд Швейцарийн Технологийн их сургууль,

-2019 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Барилга, архитектурын сургуулийг тус тус суралцаж төгссөн. Архитектур мэргэжилтэй, хот төлөвлөлтийн архитектурын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:

-1999-2000 онд “Диз-Арч” ХХК-д архитектур,

-2000-2009 онд “Идеал групп” ХХК-д архитектур, гүйцэтгэх захирал,

-2009-2010 онд нийслэлийн Барилга, хот байгуулалт, төлөвлөлтийн газарт Хэлтсийн дарга,

-2010-2011 онд “Идеал групп” ХХК-д захирал,

-2011-2015 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,

-2015-2016 онд Барилга, хот байгуулалтын яаманд Газрын дарга,

-2016 онд “Хот төлөвлөлтийн хүрээлэн” ХХК-д ерөнхий захирал,

-2016-2017 онд Шадар сайдын орон тооны бус зөвлөх,

-2017-2019 онд Барилга, хот байгуулалтын сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан.

-2019-2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Чингис хааны өв, соёлын хүрээлэнгийн захирал

-2020-2024 онд Соёлын дэд сайдаар ажиллаж байжээ.

I-II ангийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацаа 20-30 минут байхад тохиромжтой
I-II ангийн сурагчдын гэрийн даалгаварт зарцуулах хугацаа 20-30 минут байхад тохиромжтой
 
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 8 хувь байна гэж төсөөлсөн
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!