Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он дуустал ЭМД-аар үйлчлэх боломжгүй болсон 58 эмнэлгийн НЭРС

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Ирэх есдүгээр сарын 24-өөс эхлэн эмнэлгүүд эрүүл мэндийн даатгалаар санхүүжүүлэхгүй болсон талаарх мэдээлэл өнөөдрөөс эхлэн цахим орчинд тархсан. Тодруулбал, 2024 оны гэрээгээр тохирсон тоо хэмжээг хэтрүүлсэн хувийн 58 эмнэлгийн санхүүжилтийг өнгөрсөн баасан гараг буюу наймдугаар сарын 23-аас эхлэн 2024 он дуустал түр зогсоосон байна.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн бүх байгууллага Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай гэрээ байгуулж ажилладаг. Энэ жил нийт хэдэн төгрөгт багтсан, хэдэн төрлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ гэх заалттай гэрээ хийдэг гэсэн үг. Тэр дүн нь хэтэрсэн байгууллагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Тус мэдэгдэлд, гэрээний дүн чинь хэтэрсэн шүү гэсэн. Түүнээс санхүүжилтийг бүрэн зогсоогоогүй. Түр зогсоосон.

Эрүүл мэндийн даатгалын сан ер нь хүнд нөхцөлд байгаа. Яагаад гэвэл 2021 оноос хойш Covid-19-ийн үед тэр дундаа омикроны үед үзүүлсэн тусламж үйлчилгээнд гарсан санхүүжилт өндөр байсан" гэжээ.

Тэгвэл Eguur.mn сайт 58 эмнэлгийн нэрс болон 2024 онд хийсэн гэрээний үнийн дүн, нэхэмжилсэн дүн, 2023 онд олгосон санхүүжилтийн тайланг нийтэлжээ.

18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон унах зөвшөөрөл олгох тухай санал гаргажээ
18-аас дээш насны иргэдийг сургалтад хамруулсны үндсэн дээр суррон унах зөвшөөрөл олгох тухай санал гаргажээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.