Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Чимэгэ“ технологи албан ёсоор нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 16 секунд

Монгол хиймэл оюун, хүмүүний хэлний боловсруулалтын сүүлийн үеийн ололтыг шингээсэн монгол яриаг бичвэр, бичвэрийг яриа болгон хувиргах "Чимэгэ технологи”-ийн албан ёсны нээлт энэ сарын 22-нд White rock төвд боллоо.

“Чимэгэ технологи”-ийн нээлтийн бүх бүрэлдэхүүн хэсгээр технологийн шинэчлэлийг үзүүлэхийг зорьсон байв. Чимэгэ технологийг танилцуулах ёслолыг хүнээр биш, технологиор хөтлүүлсэн юм. Үүний тулд, тусгайлан Монголын анхны хиймэл оюунт хөтлөгч “Марал Эй Ай”-ыг бүтээжээ.

Нээлтэд оролцохдоо урилга биш, тасалбар биш, эрхийн бичиг биш, “нэвтрэх код” хэрэглэсэн юм. Үүнийг Монголд анх удаа зөвхөн QR код бүхий өвөрмөц байдлаар хийсэн байсан ба нэвтрэх эрхийнхээ QR кодыг гар утсаараа уншуулахад нээлтийн талаарх мэдээлэл бүхий цахим хуудас руу орсон байна. Мөн нээлтийн ёслолд тус технологийг ашиглан бүтээсэн Чимэгэ бичээч, Чимэгэ уншигч, Чимэгэ гар гэсэн цоо шинэ гурван бүтээгдэхүүнийг албан ёсоор хэрэглээнд оруулах гэж буйгаа зарлалаа.       
 

Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын шинэ “Номад” бонд босголоо
Ч.Хүрэлбаатар: 600 сая долларын шинэ “Номад” бонд босголоо
 
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ сарын 16-нд “Хурд“ хамтлагийн “Бүсгүй” дуунаас сэдэвлэсэн бүрэн хэмжээний УСК нээлтээ хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.