Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боловсролын сайд П.Наранбаяр 5-р сургуулийн барилгын ажлыг 5 жилийн турш удаашруулсан компанийн гэрээг цуцаллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 52 секунд

Нийслэлийн тавдугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгын ажил удаашраад байгаа. Тэгвэл тус барилгын талбайд Боловсролын сайд П.Наранбаяр ажиллаж, компанитай байгуулсан гэрээг цуцлах шийдвэр гаргалаа.

Тэрбээр хэлэхдээ, "Энэ компани сэтгэлээ гаргаж ажиллаж байна уу, ажлаа дуусгая гэсэн сонирхол байна уу гэдэг нь харагдсангүй. 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилгыг таван жил барина гэдэг чинь юу гэсэн үг вэ. Өнөөдөр энд ажиллаж байгаа хүн ч алга. Давхруудад ганц хоёр хүн л явж байна. Бас материалаа татаж авна гэх мэтээр яриад байна. Иймээс газар дээр нь шийдвэрээ гаргалаа.

"ПГС" гэх энэ компаниас манайх захиалгаа цуцална. Үлдсэн 1.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрхийг Чингэлтэй дүүрэгт шилжүүлнэ. Чингэлтэй дүүрэг яаралтай тендерээ зарлаад есдүгээр сард багтаан сургуулийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэлээ.

Энэ компани өнөөдрийг хүртэл 4.5 тэрбум төгрөг авсан ч 92 хувийн гүйцэтгэлтэй байна. Ирж ажиллаж байгаа хүн алга. Есдүгээр сарын 1 болоход 20 хүрэхгүй хоног үлдчихээд байхад ийм нөхцөл байдалтай байгаа тул энэ ондоо багтаж ашиглалтад орно гэдэгт эргэлзэж байна.

Яамны удирдлагууд, дүүргийн удирдлага болон сургуулийн зүгээс ч байр сууриа илэрхийлж байгаа учраас энэ компани ажлаа дуусгаж чадахгүй гэсэн дүгнэлтэд хүрч, Төрийн нарийн бичгийн даргын албан бичгийг газар дээр нь үйлдээд ажлыг зогсоосон талаар мэдэгдлээ өглөө" гэв.

НОК: Нийслэлд маргаашаас эхлэн дөрөв хоног бороо үргэлжлэн орно
НОК: Нийслэлд маргаашаас эхлэн дөрөв хоног бороо үргэлжлэн орно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.