Сургуулийн өмнөх болон бага боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн боловсруулах, сурах бичгийн эх зохиох, дасгал ажлын дэвтрийг боловсруулах багийн ажил өнөөдөр эхэлж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Боловсролын сайд П.Наранбаяр оролцсон юм.
Энэ үеэр тэрбээр бага боловсролын шатанд нь унших, уншаад ойлгох, ойлгосноо хэрэглэх чадварыг дээшлүүлэхийн тулд минутын уншлагыг эргэн харж, хүүхдийн сэтгэхүйд тохирсон, утга зохиолд хөтөлсөн, сэтгэлгээг задалсан сурах бичгийг боловсруулан, унших бичгийг сэргээх нь чухал гэдгийг онцоллоо.
Түүнчлэн дэвшилтэт технологи, цахим ертөнц хөгжиж буй энэ үед хүүхдийн бүтээлч сэтгэхүйг дэмжихийн тулд шинэ сурах бичгүүдийг интерактив буюу мэдээлэл технологитой хорших боломжтой болгох ёстой гэж байв.
Сэтгэгдэл (11)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!