Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүрэн баавгай 12.4 сая төгрөгийн үнэтэй тул ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АГНАВАЛ хоёр нугалж төлүүлнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 21 секунд

Ойрын өдрүүдэд суурьшлын бүс рүү хүрэн баавгай орж ирэх тохиолдол гарч буй тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас зөвлөмж, сэрэмжлүүлэг гаргажээ.

-Баавгай нь хот суурин газар, суурьшлын бүсэд орж ирсэн, ойртож ирсэн тохиолдолд аймгийн Засаг даргын Тамгын газар болон БОАЖГ-т хандах;

-Аймаг, сумд ажлын хэсэг байгуулж баавгайн тархац нутагт ойр буй малчид, иргэдийн байршил, баавгайн шилжилт хөдлөлийн замнал, явсан газар орны зураглал тогтоох, яаралтай хариу арга хэмжээ авах;

-Баавгай нь удаа дараагийн тохиолдлоор иргэдийн мал, эд хөрөнгөд хохирол учруулж, хүний амь насанд эрсдэл учруулах нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэлд өртсөн малчин айл өрхийг тухайн бүс нутгаас холдуулан нүүлгэх,

--Бүс нутгаас нүүх боломжгүй бол нэг дор төвлөрч буухАйл өрхүүд орой үдшийн цагаар утаа май тавих, гал гаргах, буу тавих, цахилгаан хөрөө асаах;

-Машин, мотоцикл, гар утас, техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах;

-Малын бэлчээр, гэрийн ойролцоох мал амьтны сэг зэмийг холдуулан устгах;

-Үзэгдсэн мөрөөрөө хэрэн яваа баавгай хүн рүү дайраагүй тохиолдолд машин, мотоцикль, мориор элдэж хөөж бахардуулах, алж устгахгүй байх;Тухайн бүс нутагт хүүхэд, эмэгтэйчүүдийг хараа хяналтгүй малд явуулахгүй байх;

-Баавгай үзэгдэх, тохиолдож болох аялал жуулчлалын бүс нутгуудад анхааруулга бүхий самбар байрлуулах, хээр хоноглохгүй байх;

-Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 260 дугаар тогтоолоор батлагдсан "Амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ"-ээр Хүрэн баавгай нь 12 сая 450 мянган төгрөгийн үнэлгээтэй тул зөвшөөрөлгүй агнасан тохиолдолд Байгаль орчныг хамгаалах тухай болон Амьтны тухай хуульд заасны дагуу 24.9 сая төгрөг төлөх заалттай аж.

Яаралтай тохиолдолд “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг” /Утас: 88001414, 88623198/; “Амьтан-Асралт” ХХК /Утас: 99772972/ яаралтай мэдэгдэн, мэдээлэл солилцон ажиллахыг сэрэмжлүүлж байна.

МУГТ М.Лхагвагэрэл ялагдлаа. Түүнийг ялсан бөх финалдсан тохиолдолд ДАГАХ барилдаан хийнэ
МУГТ М.Лхагвагэрэл ялагдлаа. Түүнийг ялсан бөх финалдсан тохиолдолд ДАГАХ барилдаан хийнэ
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.