Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар скүүтэр, суррон дугуйнаас шалтгаалж бэртсэн 178 хүн ГССҮТ-өөср эмчлүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 3 секунд

Сүүлийн жилүүдэд скүүтэр болон суррон дугуй, цахилгаан моторт тээврийн хэрэгсэл, унадаг дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа хүүхэд залуус, өсвөр үеийнхэний дунд скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл, ясны цууралт, гар хөл буюу мөчдийн хугарал, зөөлөн эдийн хөхрөлт няцралт, цээжний хөндийн битүү гэмтэл, хэвлийн эдийн гэмтэл зонхилон тохиолдож байгаа юм.

Нийслэлд дугуйн зам хангалттай хэмжээнд байхгүй, мөн цахилгаан моторт дугуйн хэрэгслийг явган хүний зам, авто замын хөдөлгөөнд оролцуулах тодорхой дүрэм журам байхгүйгээс үүдэн энэ төрлийн осол гэмтэл гарч байгааг холбогдох албаныхан мэдээлж буй.

Тиймээс скүүтэр болон суррон дугуйгаар зорчиж буй иргэд авто замын хөдөлгөөнд оролцох үедээ автомашинд мөргүүлэх, хаалга хашлаганд цохиулах, мөн явган зорчигчийг мөргөж гэмтээх, хоорондоо мөргөлдөх, хашаа хайс болон барилга байгууламж мөргөх, нүхэнд унах, онхолдож гэмтэх зэрэг тохиолдол цөөнгүй гарч байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Яаралтай тусламжийн тасагт:

  • 2022 онд нийт 96,
  • 2023 онд нийт 229,
  • 2024 оны эхний долоон сарын байдлаар нийт 178 тохиолдол бүртгэгдэж, тусламж үйлчилгээ авчээ.

Иймд скүүтэр болон суррон дугуйгаар зорчих үед хурдаа тохируулах, зайлшгүй үед хэрхэн зогсоох мэдлэгтэй байх, хамгаалалтын хэрэгсэл хэрэглэх, зорчих үедээ анхаарал сарниулах, харагдах орчныг хязгаарлах, орчноос тусгаарлах гар утас, чихэвч, таблет зэргийг хэрэглэхгүй байж өөрийн болон бусдын эрүүл мэндэд анхаарал болгоомжтой хандахыг эрүүл мэндийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
Хэнтий аймгийн Бэрх хотыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.