Шинэ 11 сургууль ашиглалтад орсноор 6920 суудал нэмэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 14 секунд

Улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй 11 сургуулийн барилга, 1 дотуур байр тендерийн хугацаагаараа 2025 онд ашиглалтад орох товтой. Яамны зүгээс төслийн гүйцэтгэгч компаниудад барилгаа 2024 оны есдүгээр сарын 1-нээс өмнө болон энэ хичээлийн жилийн нэгдүгээр улиралд багтаан бүрэн ашиглалтад оруулах тухай албан бичгийг хүргүүлэв.

Тус барилгууд ашиглалтад орсноор сургуулиудын хүчин чадал 6920 суудлаар нэмэгдэж, энэ тооны сурагчид гурван ээлжээр хичээллэх эрсдэлгүй болох юм.

Боловсролын сайд П.Наранбаяр дээрх асуудлаар өчигдөр гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзав. Төлөвлөсөн хугацаанаасаа өмнө барилгаа ашиглалтад оруулахаар идэвх санаачилгатай ажиллаж буйд нь тэрбээр талархал илэрхийлсэн юм.

Заасан хугацаанд барилгаа бүрэн ашиглалтад оруулсан тохиолдолд ирэх оны санхүүжилтийг энэ онд багтаан бүрэн олгох зохицуулалт хийхээр ажиллаж буйгаа хэлж, цаашид хувийн хэвшил ажлаа чанартай, шуурхай гүйцэтгэхэд шаардлагатай нөхцөлд төр баталгаа өгч, хариуцлагатайгаар түншлэх ёстойг онцоллоо.

Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 59 хувь цахим бүртгэлд хамрагдаад байна
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 59 хувь цахим бүртгэлд хамрагдаад байна
 
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгийн суурийг тэлэх томоохон төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, нэн яаралтай эхлүүлэхээр төсвийг тодотгож байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!