"Парис-2024" зуны XXXIII олимпын наадмын чөлөөт бөхийн барилдаан гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 53кг-ын жинд ОУХМ Б.Хулан эхний барилдаанаа Нигерийн тамирчин Кристиана Толулопе Огунсанятай хийж, ялалт байгуулсанаар ийнхүү шөвгийн наймд шалгарлаа.
Б.Хулан дараагийн барилдаанаа тун удахгүй Японы бөх Фүжинами Акаритай хийнэ.