Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагуудыг хүлээн авч уулзлаа

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 24 секунд

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн зүгээс Монгол Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрийн дагуу хийж, хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа үр дүнг Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваанд танилцуулжээ.

"ЭТТ ХК" нь онцгой дэглэм тогтоосноос хойш 2024 оны 06-р сарын 30-ны өдрийг хүртэл 49,6 сая тонн нүүрс олборлож, 61.5 сая тонн нүүрс борлуулж, төсөвт 5.3 их наяд төгрөгийн төсөв төвлөрүүлсэн нь улсын төсвийн татварын нийт орлогын 13%-ийг дангаараа бүрдүүлж байгааг уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.

Тус компанийн 2023 оны жилийн цэвэр ашиг 3.5 их наяд төгрөгт хүрсэн бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 3.3 их наядын цэвэр ашигтай ажиллажээ. Ингэснээр 2024 онд хуримтлалын санд 200 тэрбум төгрөг бүхий ногдол ашгийг төвлөрүүлээд байгаа аж.

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-тай холбоотой үндэсний хуримтлалын сангийн хуримтлалыг бий болгох шаардлагатай байгааг онцлон Монгол Улсын нийтлэг ашиг сонирхол, иргэдээ эн тэргүүнд тавьсан бодлого баримтлахаа уулзалтын үеэр илэрхийлжээ.

Монгол Улсаас АНУ-руу хийх шууд нислэгийг яаралтай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд талууд санал солилцлоо
Монгол Улсаас АНУ-руу хийх шууд нислэгийг яаралтай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд талууд санал солилцлоо
 
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Ч.Лодойсамбуу: Хоригтой холбоотой хамгийн том хариуцлага хүлээлгэх хүн бол Сангийн сайд Б.Жавхлан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.