Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсаас АНУ-руу хийх шууд нислэгийг яаралтай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд талууд санал солилцлоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, АНУ-ын Тээврийн дэд сайд Полли Троттенберг тэргүүтэй төлөөлөгчидтэй 7 дугаар сарын 22-ны өдөр уулзлаа.

Уулзалтаар өнгөрсөн жилийн 08 дугаар сард гарын үсэг зурж байгуулагдсан Агаарын тээврийн “Open Sky” хэлэлцээр, түүний үр дүнд шууд нислэг үйлдэх эрх зүйн боломж бий болсонтой холбогдуулан талууд хоёр улсын стратегийн түншлэлийн хамгийн чухал бүрдэл хэсэг болгож шууд нислэг яаралтай эхлүүлэх, түүний бэлтгэл ажлыг эрчимжүүлж, тээврийг өргөжүүлэн хөгжүүлэх боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн Америкийн Нэгдсэн Улсын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны аудит (IASA)-д хамрагдах товыг ирэх жилийн эхний хагасд хийгдэхээр тогтоох асуудлыг хөндөж санал солилцсон юм.

Хоёр улсын хооронд шууд нислэг эхэлснээр улс төр-нийгэм, нийгэм-эдийн засаг, иргэд хоорондын харилцаа улам өргөжин тэлэх ихээхэн ач холбогдолтойг талууд онцлов.

АНУ-ЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД ХАТАГТАЙ ПОЛЛИ ТРОТТЕНБЕРГ-ийн зүгээс Монгол, Америкийн хооронд шууд нислэг эхлүүлэх талаарх Монголын талаас авч хэрэгжүүлж буй алхам, хүчин чармайлтыг өндрөөр үнэлж байгаагаа илэрхийллээ.

Бидний залуу насыг хөглөсөн хит дуунууд
Бидний залуу насыг хөглөсөн хит дуунууд
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.