Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн өмчит ЕБС-иудын 90 хувь нь интернэт сүлжээнд холбогджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Монгол Улс 2022 оноос эхлэн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хувьсах зардлын бүрэлдэхүүнд мэдээлэл, технологийн зардлыг тусгасан бөгөөд энэхүү зардалд 2024 онд сургууль 27.3 тэрбум, цэцэрлэг 1.3 тэрбум төгрөг тус тус зарцуулахаар төлөвлөгджээ.

2023-2024 оны хичээлийн ЕБ-ын 487 сургууль LMS буюу сургалтын удирдлагын системийг ерөнхий гэрээний дагуу сонгож ашигласан бол нийт 145 цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль хоол үйлдвэрлэлийн системийг ашиглаж, үйл ажиллагаагаа явуулсан байна.

Улсын хэмжээнд 38.3 мянга гаруй багш "Багшийн дата" багцыг ашигласан судалгаа гарчээ.

Төрийн өмчийн ерөнхий боловсролын 695 сургуулиас 615 нь буюу 90.0 орчим хувьд утасгүй дотоод сүлжээний орчин бүрдээд байгаа аж. Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулиудад 648 цахим анги бий болж, 17.073 ширхэг ухаалаг төхөөрөмж суурилуулсан байна.

Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн нөхөн хангалтын зардалд 2022 онд 33.4 тэрбум, 2023 онд 38.6 тэбум, 2024 оны 43.6 тэрбум төгрөгийг зарцуулж байна. Санхүүжилтийг 2024 оны 5, 6 дугаар сард бүрэн олгосон. Боловсролын яамнаас өгсөн чиглэлийн дагуу нөхөн хангалтын зардлыг багшийн компьютер, ухаалаг анги, цахим тоног төхөөрөмж, дэд бүтцийг сайжруулахад зарцуулахаар тусгаад байна.

Энэ хүрээнд 2024 оны төсвийн хөрөнгө оруулалтаар 13,250 багшийн компьютер шинээр худалдан авч захиалгын дагуу аймаг, дүүргүүдэд хуваарилсан байх бол Хромбүүк нийлүүлсэн цэцэрлэг, сургуулиудад сургалт зохион байгуулж, ашиглах заавар зөвлөмжийг энэ 8 дугаар сараас өгч эхэлхээр төлөвлөжээ.

УБ Сонгодо эмнэлгийн хойд талын авто замыг ирэх сарын 1-нээс түр хааж, дулааны шугам шинэчилнэ
УБ Сонгодо эмнэлгийн хойд талын авто замыг ирэх сарын 1-нээс түр хааж, дулааны шугам шинэчилнэ
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа маргааш хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.