Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Есдүгээр сарын сүүлийн нислэг маргааш Сиатлыг зорино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

Улсын Онцгой комиссын шийдвэрээр есдүгээр сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 13 удаагийн тусгай үүргийн нислэг хийхээр  төлөвлөгдсөн. Өнгөрсөн хугацаанд 12 удаагийн нислэг үйлдээд байна. Есдүгээр сарын 28-нд  Сиатл руу нислэг үйлдсэнээр энэ сарын нислэг дуусах юм. Энэ сард Сиатл руу гурван удаагийн нислэг үйлдэхээр хуваарьт орсон. Тодруулбал, есдүгээр сарын 2-нд Сиатл -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 254 хүн иргэн эх орондоо ирсэн. Дээрх онгоцоор ирсэн 84, 83, 63, 57  настай дөрвөн эмэгтэйгээс коронавирусийн халдвар илэрсэн. Есдүгээр сарын 25-нд Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 216 иргэн   ирсэн. 
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд:
10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
10  сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
10 сарын 10-нд Токио-Улаанбаатар 
10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
10  сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 
10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэх бол Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Фото: Дэлхий даяар маскны сонирхолтой шийдлүүд
Фото: Дэлхий даяар маскны сонирхолтой шийдлүүд
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.