Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөө шөнө ихэнх нутгаар цочир хүйтэрнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 9 секунд

Өнөө шөнө Булган, Сэлэнгэ, Дархан, Төв, Хэнтий аймгуудын нутгаар хөрсөн дээр хасах 5 хэм давж  цочир хүйтэрнэ.

Өнөө шөнө ихэнх нутгаар хүйтэн хонох тул ил задгай хүнсний ногоо хайрагдаж болзошгүйг, энэ сарын 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ахиухан хэмжээний нойтон цас орох тул тариа ногоо цасанд дарагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.

Цаг уур, орчны шинижлгээний газар 2020 оны 9 дүгээр сарын 28-наас 10 дугаар сарын 2-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцууллаа. Энэ  сарын 28-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 10 дугаар сарын 1-нд нутгийн зүүн хагаст нойтон цас орно. Салхи ихэнх нутгаар секундэд 7-12 метр, 29-нд баруун аймгуудын нутгаар, 30-нд ихэнх нутгаар, 1-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Туул голын урд эргийг тохижууллаа
Туул голын урд эргийг тохижууллаа
 
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаандаа ялалт байгууллаа
МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 10 дахь тулаандаа ялалт байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/09/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.