Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОНГОЛБАНК: Өмнөх оны эхэнд 5.2 хувьтай байсан зээлийн өсөлт 5 сард 28.2 хувьд хүрлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Төв банкнаас гаргасан судалгаагаар зээл олголт өмнөх оны эхэнд 5.2 хувьтай байсан бол энэ оны 5 сарын хугацаанд 28.2 хувь болж өссөн үзүүлэлттэй гарчээ.

Үүнээс хэрэглээний зээлийн өсөлт өндөр хэвээр байна. Бизнесийн зээлийн жилийн өсөлтийн 30 гаруй хувийг хөтөлбөрийн зээл бүрдүүлэх болжээ.

Түүнчлэн өнгөрсөн тавдугаар сард Төв банк бодлогын хүүгээ бууруулсан нь цаашид зээлийн үзүүлэлтүүдэд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн байна.

Мөн Баялгийн сангийн тухай хууль хэрэгжихтэй холбогдуулан ипотекийн зээл олголт энэ онд нэмэгдэнэ гэсэн тооцооллыг гаргажээ.

Тухайлбал, оны эхнээс олгож эхэлсэн зээлийн хэмжээг хэрэглээний, ипотек, бизнесийн хэмээн ангилж үзвэл:

-Хэрэглээний зээл олголт 8.356 тэрбум төгрөг

-Ипотекийн зээл олголт 1.059 тэрбум төгрөг

-Бизнесийн зээл 12.630 тэрбум төгрөг болж нийт 22 тэрбум төгрөгийн зээл олгоод буй аж.

Нэгдүгээр хорооллын арын авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
Нэгдүгээр хорооллын арын авто замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.