2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, төвийн дүүргийн иргэдийг шахмал түлшээр хангах ажлын хүрээнд хийгдэж буй ажил арга хэмжээний асуудлаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын төлөөлөлтэй уулзлаа. Энэ үеэр “Таван толгойн түлш” ХХК-ийн Санхүү эдийн засгийн газрын дарга А.Батзориг,
“Манай байгууллага Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, шахмал түлш үйлдвэрлэх зориулалтаар “Энержи Ресурс” ХХК-тай 2018 онд эрчим хүний нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний хугацаанд тус компани угааж баяжуулсан эрчим хүчний нүүрсийг уурхайн агуулахаас үнэ төлбөргүй таван жилийн хугацаанд нийлүүлсэн. Гэрээний хугацаа дууссан тул шахмал түлш үйлдвэрлэхэд эрчим хүчний баяжуулсан нүүрс буюу мидлингийн нөөцийн асуудал үүсээд байна. Одоогийн байдлаар нөөцөд 230 мянган тонн мидлинг бий. Жилд 600 мянган тонн мидлинг хэрэглэдэг. Цаашид 300 мянган тонн мидлинг хэрэгтэй байгаа” гэв.
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон, агаар орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр, "Таван толгой ХХК-д угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс нийлүүлэх асуудлаар гэрээг сунгах, худалдан авах асуудлаар Энержи Ресурс ХХК-ийн төлөөлөлтэй, нүүрс тээвэрлэлтийн асуудлаар Монголын төмөр зам ТӨХК, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулъя. “Таван толгойн түлш” ХХК-ийн зүгээс төсвийн судалгааг хийж танилцуул" гэлээ.
Мөн өвөлжилтийн бэлтгэл хангах хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах, шахмал түлшний нөөц бэлтгэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг үүрэгдлээ.