Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Иргэдэд нээлттэй үйлчлэх өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 16-р хаалганы ариун цэврийн өрөө үнэ төлбөргүй ажиллана“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Төв цэнгэлдэх хүрээлэнгээр иргэд наймдугаар сарын 1-нийг дуустал үнэ төлбөргүй үйлчлүүлэхээр болсон. Энэ талаар "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "2024.07.18-ны өдрөөс эхлэн 2024.08.01-ныг дуустал өглөө 06:00-23:00 цагийн хооронд 16-р хаалгаар иргэдэд & эцэг эхчүүд хүүхэд багачуудад нээлттэй үнэ төлбөргүй үйлчлэнэ. Иргэдийг дотор тамхи татахгүй, хог тарихгүй, цэвэрхэн үйлчлүүлэхийг хүсье" гэжээ.

Мөн тэрбээр "Наймдугаар сарын 4-нөөс намрын эхний тоглолтын бэлтгэл ажил орж ирэх тул хугацаа нь ингэж таарлаа. 16-р хаалганы эрэгтэй & эмэгтэй нойл давхар үнэ төлбөргүй ажиллана. Ариун цэврийн өрөөгөөр бас цэвэрхэн үйлчлүүлэхийг хүсье" гэжээ.

ТОДРУУЛГА: Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудсан гэх хэргийг шалгаж байна
ТОДРУУЛГА: Дэрсэн дунд хэвтэж байсан хүнийг тарвагатай андууран буудсан гэх хэргийг шалгаж байна
 
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
“ӨНДӨРХААНЫ ЦОМ“ барилдаанд аймгийн хурц арслан Д.Алтанцоож түрүүлж, харцага Б.Цэдэнсодном үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.