УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж буй билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд Ерөнхий сайдаас асуулт асууж, хариулт авав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын агентлагийг нь салгаад, нэг тийшээ явуулчхаж байгаа юм байна. Эдийн засгийн хөгжил гэдэг маань гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, татварын бодлого байхгүй юу. Гэтэл нэг агентлагийг өөр тийшээ явуулчхаар хөрөнгө оруулалтын бодлого, хуулиа яах юм.
Бид өнгөрсөн 4 жилд хөрөнгө оруулалтын хуулиа ч батлаж чадаагүй. Яамд дээр нөгөө намын хүмүүс очоод, манай мөрийн хөтөлбөрийг үг, утгаар нь хэрэгжүүлэх үү" гэлээ.