Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүд эхэлж буйтай холбоотойгоор аялж зугаалах гэж буй иргэдэд хандан албаныхан дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна. Тодруулбал, сүүлийн өдрүүдэд голын эрэг дагуу иргэдийн зорчих хөдөлгөөн нэмэгдэж байгаа юм. Иймд,
- Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрмийн дэргэд тоглуулахгүй байх, хараа хяналт тавих
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах
- Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх
- Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай голд орохгүй байх
- Баталгаат зам гүүрээр зорчих
- Голын эрэг дагуу байрласан сануулга, самбаруудыг анхаарч аюулгүй байдлаа хангахыг нийслэлийн Онцгой байдлын газраас анхааруулж байна