Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: ХҮН нам, МАН, АН хамтарч бүх нөөцөө нийлүүлээд, том бүтээн байгуулалтуудаа хийх боломжтой гэж харж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 25 секунд

Монголын Эдийн засгийн чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ,

"Том төслүүдээ явуулахын тулд үе шаттай байх ёстой. Харвардын профессор "Эрчим хүчнийхээ үнэ тарифыг чөлөөлөхөөс эхэлнэ" гэж хэлж байна. Бага үнээр хэн ч бизнес хийхгүй байна. Хөрөнгө оруулалтыг нь оруулаад ирвэл гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид бэлэн байгаа. Эндээс реформуудаа хийвэл дараагийн том төслүүдээ явуулна.

Метро нь зөв үү, буруу юу гэдэг нь 30 дугаар асуудал. Бүх юм нь дэс дараалалтай байх ёстой. Цаасан дээр буусан форматик байдлаар ажил явдаг. Эндээсээ эхэлбэл хамтарсан ЗГ байгуулагдаж байгаагийн давуу тал энэ. ХҮН намд маш олон судлаач, эдийн засагч, МАН-д олон жил төр барьсан туршлага нь байна. АН баруун төвийн үзэлтэй болохоор эдийн засгийн асуудал дээр хамтарч ажиллая гэж байна.

Энэ бүх нөөцөө нийлүүлээд, том том бүтээн байгуулалтаа хийх бүрэн боломжтой гэж харж байгаа" гэлээ.

Л.Оюун-Эрдэнэ: Шинээр байгуулагдаж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллана
Л.Оюун-Эрдэнэ: Шинээр байгуулагдаж буй Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа идэвхтэй хамтран ажиллана
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.