Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Төрхүү: Энэ бол eртөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Үүнийг хүн гараараа зүлгэж цэвэрлэхээс өөр аргагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

ТҮК-ийн ажилтан Сүхбаатарын талбайг мөлхөж цэвэрлэж буй бичлэг цахим орчинд гарсан нь олны шүүмжлэлийг дагуулаад буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү тайлбар хийж, байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр,

"Энэ бол eртөнцийн ямар ч агуу техник арилгаж үл чадах толбо. Үүнийг хүн гараараа зүлгэж цэвэрлэхээс өөр аргагүй ээ. Яг л өөрийн гэрийнхээ шалыг, хивсийг угааж буй мэт сэтгэлээр төв талбайгаа цэвэрлэж суугаа ТҮК-ийн ажилчны дүр зургийг буулгасан хүнд талархмаар байна. Тэд ингэж ажилладаг.

Эрх ярьж, хааж боолоо гээд хаа сайгүй худалдаа, үйлчилгээ эрхлэгчид гомдоллодог ч зам, талбайг ийм болгосон дүр зураг дараа нь угтдаг. Та бүхэн үүргээ биелүүлэх үү, eр нь боломж, сэтгэл бий юу гэж асуумаар байна.

Эдгээр толбыг л гэхэд өнөөдөр үүсгэсэн. Арилгахын тулд маргааш ТҮК-ийн ажилтнууд дахиад мөлхөнө.

Бид Төв цэнгэлдэх хүрээлэнг маш сайхан болгож засаж янзалсан. Ширхэг чулуу, асфальт нь ч олон хүний хөлс хөдөлмөр. Зарим нь "Наадмаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл өгсөнгүй" гэж шүүмжилж байна. Авсан хүмүүс нь өөрт оногдсон зай талбайдаа эзний сэтгэлээр хандах болов уу. ТҮК-ийн ажилчид дахиад л мөлхөх үү.

Ажил хийж байгаа нийтийн аж ахуйн салбарынхнаа элдвээр хэлж, цалин нь нэмэгдэхэд багш, эмчээс илүү цалинтай гэж даажигнаж байсан. Түүнийхээ оронд хүн бүр гадуур явахдаа гэртээ байгаа мэт сэтгэлээр хотдоо хандах сан. Бид нэг хот нэг гэр бүл шүү" гэв.

Ардчилсан нам УИХ-д 42 суудал авсан тул Л.Гантөмөр намаа үргэлжлүүлэн удирдана
Ардчилсан нам УИХ-д 42 суудал авсан тул Л.Гантөмөр намаа үргэлжлүүлэн удирдана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.