Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бичил хорооллын зам засвар маргааш өглөө 06:00 цагт дуусаж, хөдөлгөөнийг нээнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Баянгол дүүргийн 9-15, 22, 34-р хороо, Хасбаатарын гудамжны /Өргөө кино театрын хойд уулзвараас И-МАРТ худалдааны төвийн уулзвар хүртэлх/ авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Уг ажил өчигдөр /2024.07.06/ 23:00 цагт эхэлсэн бөгөөд маргааш өглөө 06:00 цагт дуусаж, хөдөлгөөнийг нээх юм.

Тус ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээний ажил, авто замын зорчих хэсгийн асфальтбетон хучилтын ажил хийгдэх аж.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг наадмаас өмнө шийдвэрлэнэ
Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг наадмаас өмнө шийдвэрлэнэ
 
Маргааш нийтийн тээврийн 3  чиглэлийг өөрчилнө
Маргааш нийтийн тээврийн 3 чиглэлийг өөрчилнө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.