Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээх эсэхийг наадмаас өмнө шийдвэрлэнэ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

Улсын арслан Э.Оюунболдоос допингийн төрлийн хориотой бодис давтан илэрсэн тул түүний барилдах эрхийг 8 жилийн хугацаагаар хассан байдаг.

Тэгвэл Улсын арслан Э.Оюунболд энэ сарын 2-ны өдөр Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд хүсэлт гаргажээ. Улмаар холбогдох хариуг Бөхийн салбар хорооноос хүргүүлсэн байна. Тодруулбал,

"Таны барилдах эрхийг сэргээсэн талаар Давж заалдах комисс эсхүл шүүхийн шийдвэр гараагүй. Мөн таны хүсэлтэд дурдсанаар барилдах эрхээ сэргээлгэх хүсэлтийг нь Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрийн допингийн Давж заалдах комиссоос эцэслэн шийдвэрлээгүй байна.

Мөн Монголын Үндэсний бөхийн холбооны 2024 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн тогтоолоор энэхүү асуудлыг тусгайлан авч хэлэлцэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

Иймд та МҮБХ болон эрх бүхий комисст хандаж маргаанаа шийдвэрлүүлнэ үү" гэжээ.

Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг БАРИЛДАХ ЭРХТЭЙ гэж үзжээ
Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг БАРИЛДАХ ЭРХТЭЙ гэж үзжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.