Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг БАРИЛДАХ ЭРХТЭЙ гэж үзжээ

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 30 секунд

Допингийн төрлийн хориотой бодис илэрсний улмаас Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг 4 жилийн хугацаатай хассан байдаг.

Харин тухайн хоёр бөх Монголын Үндэсний бөхийн холбоо болон Арбитрийн шүүхэд удаа дараа хандсан. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 25-нд Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хороонд хүсэлт гаргажээ. Үүний хариуд:

Арбитрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй" гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д "Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ" гэж, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т "Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ" гэж тус тус заасан.

Иймд дээрх шүүхийн шийдвэрийн дагуу Улсын харцага Ц.Мөнхбаяр, Аймгийн арслан Б.Өсөхбаяр нарыг Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул дүрэмд заасны дагуу бүртгүүлнэ үү" гэж Үндэсний их баяр наадмын Бөхийн салбар хорооноос мэдэгджээ.

бичвэр нарын зураг байж магад

ЭШ: 77 шалгуулагч 800 оноо авсны 35 нь англи хэлний шалгалт өгчээ
ЭШ: 77 шалгуулагч 800 оноо авсны 35 нь англи хэлний шалгалт өгчээ
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.