Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнийг 33 дахь Ерөнхий сайдаар улираан томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 7 секунд

УИХ-ын 2024.07.05-ны өдрийн чуулганы үдээс хойших хуралдаанаар Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Тодруулбал, Ерөнхий сайдыг томилох саналыг хэлэлцэж, Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томиллоо. Тодруулбал, хуралдаанд 104 гишүүн оролцсоноос 103 нь дэмжиж, УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу татгалзсан санал өгсөн юм.

Дашрамд сануулахад, тэрбээр өмнөх Засгийн газрыг тэргүүлж байхдаа "Шинэ сэргэлтийн бодлого", Авлигатай тэмцэх "5 ш" ажиллагаа зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, нүүрсний хулгай, БЗС, Хөгжлийн банкны асуудлыг олны анхааралд оруулсан ч холбогдох этгээдүүдэд ногдуулах хариуцлагын асуудлыг хангалтгүй биелүүлсэн гэх үнэлгээг иргэдээс өгөөд байсан юм. Энэ агуулгаараа улиран сонгогдсон Ерөнхий сайд руу чиглэх олон нийтийн хяналт, хариуцлагын нэхэлт шаардлага илүү томорно хэмээн улс төрийн хүрээнд яригдаж эхлээд буй аж.

ЧУУЛГАН: УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг 100 хувийн саналаар СОНГОЛОО
ЧУУЛГАН: УИХ-ын дэд даргад Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг 100 хувийн саналаар СОНГОЛОО
 
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Ерөнхийлөгчийн төсөвт тавьсан хоригийг Хууль зүйн байнгын хороо ДЭМЖЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.