Наадмаар Бутан улсын хаан зочилж, нээлт үзнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Улсын баяр наамдмын үеэр Бутан улсын хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчиг манай улсад айлчилж, наадмын нээлт үзнэ. Үүнтэй холбоотойгоор гадаадын зочид, төлөөлөгчид наадмыг үнэ төлбөргүй үзэх зохицуулалт хийсэн талаар хотын дарга Х.Нямбаатар мэдээлсэн.

Баяр наадмын тасалбар суудлаасаа хамаарч 80.000, 100.000, 150.000 төгрөгийн үнэтэй байна. Тасалбар, автомашины зөвшөөрлийг www.enaadam.mn сайтаар 7 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаалахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Тасалбар бүр дээр баяр наадмын хөтөлбөр, зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг мэдээлэл бүхий QR код байрлуулж мэдээллийг хүргэх аж.

Бутаны Вант Улс гэгддэг Бутан бол Зүүн Гималайн ууланд байдаг далайд гарцгүй орон юм. Хойд талаараа Хятад, урд талаараа Энэтхэг улстай хиллэдэг. Непал, Бангладеш нь Бутантай ойрхон оршдог боловч хуурай газартай хиллэдэггүй. Тус улс нь 754,000 гаруй хүн амтай бөгөөд 38,394 хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Газар нутгийн хэмжээгээр дэлхийд 133-т жагсдаг. Бутан бол Буддизмийн 2 гол урсгалын нэг Их Маяна буддизмийг төрийн шашин болгосон үндсэн хуульт хаант засаглалтай улс юм. Бутаны Гималайд далайн түвшнээс дээш 7000 метрээс өндөр оргилууд байдаг. Гангхар Пуэнсум бол Бутаны хамгийн өндөр оргил юм. Бутан дахь хамгийн том хот бол нийслэл Тимфу юм.

АТГ-т ирсэн гомдлын дийлэнхийг төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол эзэлж байна
АТГ-т ирсэн гомдлын дийлэнхийг төсвийн хөрөнгийн зарцуулалт, тусгай зөвшөөрөлтэй холбоотой гомдол эзэлж байна
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Нийслэлд 24 хэмийн дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Нийслэлд 24 хэмийн дулаан байна
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц