2024 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны хугацаа өчигдөр /2024.06.26/ 23:59 цагт дууссан билээ. Хуульд зааснаар сонгуулийн сурталчилгаа эхлэхтэй зэрэгцэн нэр дэвшигчид хандивын дансаа нээж, иргэн, ААН-үүдээс хандив цуглуулж эхэлсэн.
Тэгвэл ҮАГ-ын мэдээлэлд үндэслэн, нэр дэвшигчдийн хандивын дансны мэдээллийг бид цувралаар хүргэж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 4-р тойрогт АН-аас нэр дэвшигч, Х.Баттулгын хандивын дансны мэдээллийг танилцуулж байна.
Түүний дансанд нийт 1 тэрбум 229 сая 60 мянган төгрөг цугларчээ. Үүнээс:
-Сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараахад 218 сая 300 мянга
-Гудамж, талбайд сурталчилгааны зурагт самбар, дэлгэц байрлуулахад 72 сая 750 мянга
-Сонин, сэтгүүлд материал нийтлүүлэхэд 64 сая төгрөг
-Бусад зардалд 665 сая 365 мянга 250 төгрөг зарцуулсан байна.
Түүнд хандив өгсөн ААН-үүдээс дурдвал:
-Миллхаус, Талх чихэр, Баянгол ресорт, Арвин үндэс, Баянгол зочид буудал, Махимпекс зэрэг нийт 34 байгууллага байгаа юм.