The Hu: Наян настай буурлаас 8 настай балчирууд тоглолтод маань дээлээрээ гоёж ирээрэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

“The Hu” хамтлаг Үндэсний их баяр наадмаар тоглох тоглолтынхоо талаар мэдээлэл хийлээ.

-----------------------------

Энэ үеэр "Монгол Улсад бие даасан анхны тоглолтоо ирэх сарын 10-нд HIT PARK-д хийх гэж байна. Наян настай буурлаас 8 настай балчирууд тоглолтод маань дээлээрээ гоёж, хүрэлцэн ирэхийг урьж байна. Маш сайхан тоглолт болно гэдэгт ам бардам хэлье. Наадмын өмнөх өдөр хамтдаа урлаг соёл, үүх түүхээрээ сайхан наадацгаая.

Сэтгэгдэл маш өндөр байна. Тоглолтын бэлтгэл ажлынхаа дундуур мэдээлэл өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарласан юм. Бид бүхэн 2018 онд анхны уран бүтээлээ "Yu ve, yu ve", "Чонон сүлд" дуугаа гаргаж байлаа. 2019 оны тавдугаар сард олон улсад аялан тоглолтоо хийхийн өмнө Монголдоо анхны тоглолтоо хийж байсан. Дэлхийн олон том хөгжмийн наадмуудын тайзнаа дуугаа дуулсан. Тоглолтын эхэнд гарахад л үзэгчид биднийг олон жил сонсдог байсан сонсогчид шиг халуун дотноор хүлээж авдаг байсан. Өнөөдрийн байдлаар 350 гаруй фестиваль, шоунд оролцсон байна. Давхардсан тоогоор 70 гаруй орноор аялсан. Бид есдүгээр сард гадагшаа тоглолтоор явна" гэв.

Тасалбарын үнэ энгийн нь 99 мянган төгрөг, Fan zone 600 мянган төгрөг, Vip тасалбар 2 сая төгрөгийн үнэтэйгээр shoppy.mn сайтад худалдаалагдаж байна.

“Миний гар утас, албан тасалгаанд тоног төхөөрөмж суулгаж, чагнасан байж болзошгүй“
“Миний гар утас, албан тасалгаанд тоног төхөөрөмж суулгаж, чагнасан байж болзошгүй“
 
Маргааш өдөр дуу цахилгаантай аадар бороо орно
Маргааш өдөр дуу цахилгаантай аадар бороо орно
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц