Энэ мэдээ хуучирсан буюу 2024/06/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН, МАН, ХҮН, Үндэсний эвсэл сонгуульд 1.4-2.4 тэрбум төгрөгийн зардал гаргажээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 6 секунд

Төрийн Аудитын байгууллагаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож байгаа нам, эвслийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг олон нийтэд ил болголоо. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 58.4 “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу нам эвслүүд тайлангаа ирүүлжээ.

Үүнээс харахад, дараах дөрвөн нам, эвсэл 1.4-2.4 тэрбум төгрөгийн хооронд зардал гаргаж оролцжээ. Үүнд:

Ардчилсан нам - 1.4 тэрбум төгрөг,

Монгол Ардын нам - 2.4 тэрбум төгрөг,

ХҮН нам - 1.7 тэрбум төгрөг,

ҮНДЭСНИЙ ЭВСЭЛ - 2 тэрбум төгрөгийн зарцуулжээ.

ШУУД: “Үндэсний эвсэл“-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
ШУУД: “Үндэсний эвсэл“-ийн тэргүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
 
ХЭҮК: Хаан банкны мэдээллийн сан халдлагад өртөж 2.5 сая иргэдийн мэдээлэл задарсан байж болзошгүй тул интернэт банкны нууц үг, пин кодоо солихыг анхааруулав