СЕХ-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тус хорооны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ "Бид хуулийн дагуу сонгуулийн автоматжуулсан системийг санал авах, дүн гаргахад ашиглана. Үүнээс гадна сүлжээгүй байршлуудад шинээр 400 гаруй "STARLINK" төхөөрөмж ашиглаж буйгаараа энэ удаагийн сонгууль онцлог болж байна.
Харин улсын хил дагуух газар зөөврийн хайрцаг явуулахаас өөр аргагүй байна. Тэнд огт сүлжээгүй байдаг" гэв.